Top Menu

  • Эхлэл
  • Админууд
  • Нэвтрэх
  • Суртчилгаа байршуулах
DCM. Powered by Blogger.
skip to main | skip to sidebar
DCM COZ

Featured Post 1 Title

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat.

Дэлгэрэнгүй

Featured Post 2 Title

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat.

Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Та бүхэнд туслах болсондоо таатай байна.Миний зүгээс та бүхэнд зориулан цаг завыг тань хэмнэн хэрэгцээт зүйлсээр чадах ядхаараа тус болох болно.

Дэлгэрэнгүй

Featured Post 4 Title

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat.

Read More

Featured Post 5 Title

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat.

Read More
Prev Next
Сайтаа нэг нэгээр засаал байна. удахгүй гоё сайт болноо.Сайтад мэдээний админ авна.ӨӨр сайтад админ хийж байсан.Админ болох хүсэлтэй бол 90850002 хандануу!!!
+Зар нэмэх Оффиссе болон ПС ний зориулалтаар ашиглаж болох 8 ширхэг компьютер зарна :Утас 90850002: X
Цэс : Гар утас MAC.IOS

iOS систем iPhone , iPad , iPod Restore хийх [Заавар]

DCM CoZ 2016-01-10


iOS 8 restore хийх мөн jailbreak хийсэний дараагаар ямар нэг хүндрэлтэй шалтгаанаас болж устгахыг хүссэн хүмүүс нилээдгүй байдаг. Тэр болгон restore хийх бүрэн restore хийж талаар хүмүүс мэддэг билээ. Restore нь apple ямар нэг Төхөөрөмжийн системийг анх байсан дээр нь дахин сэргээж байгаа үйл явцыг хэлж байгаа юм.



Хэрхэн restore хийх вэ ?


Юуны өмнө та одоо яг байгаа version буюу iOS системийн apple-с гаргасан сүүлийн загвар "latest version" мэдэх ёстой. Өнөөдрийн байдлаар iOS 8.1 гарсан юм.

Яагаад мэдэх ёстой вэ ?

Учир нь Apple шинээр систем яг одоо байгаа загвар хэд байна зөвхөн тэр дугаартай iOS version - г суулгах боломжтой бөгөөд iOS 8.1 гарцан үед та үүнээс доошхи бүх iOS version-г суулгах боломжгүй.

Restore хийх зааварчилгаа

Жич: Хэрэв та хүсвэл утсан дээрэ хийж болно.Магадгүй таньд утсан дээрээ хийх нь амар байж болно. Хүн бүр өөр.
Доор утсан дээр яаж хийхийг зааж өгнө.За иргээд анхаарлаа хандуульяа.

танд шаардагдах зүйлс

• Usb залгуур
• Компьютер
• iTunes

Хэрэв таны компьютер дээр itunes байхгүй бол эндээс татаж аваарай: http://www.apple.com/itunes/download/

Алхам 2
Одоо харин Restore iPhone-ийг дарна.Тэгэд хүлээнэ.

Одоо та бүхэнд яаж утсан дээрээ хийх заавар хэлж өгий.
Хэрэв та version нэмэгдүүлэх гэж байгаа бол утаснийнхээ settings-general-Software update-д орж хийнэ.
Хэрэв утсаа форматлах бол утаснийнхээ settings-general-reset-erase all settings гэж хийнэ.

Амжилт хүсье.
http://www.apple.com/itunes/download/
Цааш »

Цэс : Гар утас АНДРОЙД

Android Draw Pattern Unlock түгжээг хэрхэн гаргах вэ ?

DCM CoZ

Android Draw Pattern Unlock түгжээг хэрхэн гаргах вэ ?
Та утас draw pattern unlock хийгдсэн л биздээ , магадгүй ямар нэгэн тохиолдлоор мартах эсвэл ямар нэгэн тохиолдлоор тоглож байгаад түгжсэн байх тохиолдол их байдаг , Ингээд л танъд энэ түгжээг яах тайлах вэ ? гэж хүмүүсээс асуугаад мэдэхгүй бол засварчин дээр л очих хэрэг гардаг засварчид засуулахад 5000 төгрөг гэх мэт үнэ хэлдэг , Ийм жижиг асуудалд та заавал засварчинд очиж мөнгө төлөх шаардлагагүй юм , За ингээд та өөрөө хэрхэн өөрийнхөө утасныхаа түгжээг тайлах талаар зөвлөгөө өгъе 



Та утас draw pattern unlock хийгдсэн л биздээ , магадгүй ямар нэгэн тохиолдлоор мартах эсвэл ямар нэгэн тохиолдлоор тоглож байгаад түгжсэн байх тохиолдол их байдаг , Ингээд л танъд энэ түгжээг яах тайлах вэ ? гэж хүмүүсээс асуугаад мэдэхгүй бол засварчин дээр л очих хэрэг гардаг засварчид засуулахад 5000 төгрөг гэх мэт үнэ хэлдэг , Ийм жижиг асуудалд та заавал засварчинд очиж мөнгө төлөх шаардлагагүй юм , За ингээд та өөрөө хэрхэн өөрийнхөө утасныхаа түгжээг тайлах талаар зөвлөгөө өгъе . Ерөнхийдөө draw pattern unlock ийг тайлах хоёр арга байдаг , Бас firmware ийг нъ дахиж суулгаж болдог
1.Эхний арга бол Google account аар  тайлах арга юм , яаж тайлах вэ гэвэл та шинэ утас авахдаа анх асаахад google хаяг нэхдэг шүү дээ , Тэр хийсэн хаягаа хийх явдал юм , хийхийн тулд интернэт сүлжээнд холбогдсон байх шаардлагатай ба симээ авч wifi Тай газар очих google хаягаа хийж орж болно , Зарим түмүүс ихэвчлэн солонгос утас баръдаг шүү дээ , Солонгос утсанд Google хаяг нэхэхгүй , backup password д ч нэхэж болдог хэрвээ backup password ийг нъ мэддэггүй бол password дээр нъ 1234 гэж бичиж тайлж болно . Мөн зарим хүмүүс хэрэглээндээ тааруулж хуучин утас авсан байдаг , бас хүн өгсөн ч юм уу , ямар нэгэн байдлаар өөр хүний google хаяг хийсэн бол 2 дахъ аргандаа оръё
2.(Анхаар 2 дахъ аргийг  хийхийн өмнө эзэмшигч нъ мэдэж энэ аргийг хийх ёстой , мөн зарим зүйл устсан байх магадлалтай )Хоёр дахъ арга бол recovery Menu руу орж форматлах арга юм , хэрхэн орох вэ гэвэл бүх утасны recovery menu өөр байдаг юуны тулд та утсаа унтраах хэрэгтэй , тэгээд google , мөн Youtube ээс утасныхаа маркийг бичээд recovery menu гэж хайх хэрэгтэй , жишээн нъ Samsung galaxy s3 recovery menu гэх мэт , бүх android утасны recovery menu г бичихэд багтахгүй мөн олдоход хэцүү тул та google ээс алъ эсвэл Youtube ээс хайсан дээр , тэгээд интернэтээс  ээс олсон зааврынхаа дагуу хийх естой ба  Жишээ нъ : Samsung galaxy s2 утас гэхэд дуу багасагдаг+голын товч+асаах товч байдаг , recovery menu рүүгээ орсон бол Wipe data / Factory reset дээр дуу багасгадаг товчоороо доошлуулж  голын товчоороо , эсвэл унтраах товчоороо дарж сонгоно , сонгосон бол yтсан дээр чинъ нэг зүйл уншиж дуусна , Мөн дуу дуу ихэсэгдэг товчоороо дээшлүүлж reboot system now ийг сонгох ба таны утас автоматаар асаж draw pattern Түгжээ тайлагдсан байх болно  
Цааш »

Цэс : Компьютер

Компьютер форматлах

DCM CoZ

Компьютер форматлах бүрэн хэмжээний хичээл
Сайн байцгаана уу. Та бүхэнд  энэ өдрийн мэнд хүргэе.Мөн манай блогоор зочилж байгаад баярлалаа.Энэ удаад та бүхэндээ компьютер хэрхэн форматлах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно.



Цааш »

Цааш »
Цэс : Мэдээлэл

Дэлхийн шилдэг 10 хакер

DCM CoZ

Тэд бол компьютерийн системийг төгс эзэмшсэн хүмүүс. Таны банкны дансны 2-хон тоо байхад л тэд дансыг тань хакердаж
өмнө нь хийсэн үйлдлүүдийг чинь устган нэрийг тань солин хоромын төдийд таныг дансгүй болгож чадах чадвартай хүмүүс. Бидний танилцуулж байгаа эдгээр хакерууд хамгийн алдартай гэгдэх байгууллагуудын сүлжээг хакердаж чадсан гайхалтай хүмүүс. Тэд бүр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын серверийг хүртэл хакердсан юм шүү. Танд дэлхийн хамгийн алдартай 10 хакерыг танилцуулъя.


10. Jonathan James

16 настайдаа Жамес DTRA-н серверийг хакердан шоронд сууж байсан. DTRA нь Батлан хамгаалах яамны харьяа агентлаг бөгөөд түүний зорилго нь Америкийн нэгдсэн улсад аюултай химийн, биологийн, цөмийн энгийн болон онцгой зэвсгийн хор хөнөөлийг багасгах байжээ. Тэрээр тухайн агентлагийн нууцлаг и-майл хаягийг болон ажилчдын нэрс, нууц үгийг тайлж уншиж байсан юм.
Тэрээр хакердсаныхаа төлөө шоронд хоригдсон хамгийн залуу хакер болсон юм. Мөн Жамес НАСА-гийн компьютер-руу нэвтэрч ойролцоогоор 1,7 сая долларын үнэтэй баримтуудыг хулгайлсан. Наса компьютерийн системээ хүчээр унтраасан боловч эцэстээ 41,000 долларын хохирол амссан. Жамес С программын туслах хэрэгслийг ашиглан кодыг татаж авсан гэдгээ тайлбарласан бөгөөд " Код нь өөрөө баас шиг байсан тэдний шаардаж байгаа шиг 1,7 сая долларын үнэ байгаагүй" хэмээн тэрээр тэмцэлдсээр байсан юм.
9. Adrian Lamo
Ламо The New York Times, Yahoo!, Bank of America, Citigroup, Cingular, Microsoft-г сүйтгэж байсан. Гэр оронгүй хакер хэмээх хочтой тэрээр Kinko-н интернэт холболтыг ашигладаг бөгөөд өөрийн халдлагаа кофены мухлаг, номын сан зэргийн интернэтээс орж хакерддаг. The New York Times-г хакердсаныхаа төлөө сойролцоогоор 65,000 доллар буцаан олгосон бөгөөд 6 сарын ял эдлэн 2 жилийн тэнсэн авсан юм.

8. Kevin Mitnick

"hacker poster boy” хэмээх хуурамч нэрийг өөртөө авсан Mitnick -г Хууль зүйн яамнаас Америкийн нэгдсэн улсын түүхэн дэхь хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байгаа компьютерийн гэмт хэрэгтэн хэмээн тодорхойлон бичсэн. Тэрээр 2,5 жил хакерын эрчимтэй ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Тэрээр компьютерлуу нь хакердан компанийн нууц мэдээллийг хулгайлан үүрэн холбооны операторуудыг хольж мөн үндэсний аюулгүй байдлын хамгаалалтын системийг сүйтгэсэн. Дараа нь тэрээр компьютерийн мэргэжилтэн, хамтран зүтгэгч хакер Tsutomu Shimomura-н гэрийн компьютерийг хакердсан. Өнөөдөр тэрээр компьютерийн хамгаалалтын зөвлөх, илтгэгч, зохиогчын ажил хийж байна.

7. Kevin Poulsen

Dark Dante нэрээрээ алдартай Poulsen Лос Анжелесийн KIIS-FM-н утасны сүлжээг хакердсанаараа хүлээн зөвшөөрөгдсөн хакер болсон юм. Хуулийн шахалтаар түүнийг "the Hannibal Lecter of computer crime.” хэмээн хочилсон юм. Засгийн газрын мөрдөн байцаалтын мэдээллийн баазыг хакердсанаас хойш Poulsen-г албан ёсоор эрэн сурвалжлах болжээ. Poulsen супермаркетад байхдаа баригдсан бөгөөд 5 жилийн ял авчээ.
6. Robert Tappan Morris
Morris нь интернэтэд анхны компьютерийн өт болох Мorris Worm-г бүтээгч гэдгээрээ алдартай Энэхүү өт нь өөрийгөө хэд дахин олон хэмжээгээр хувилах чадвартай компьютерийг алгуурхнаар унтраан удаан ашиглах боломжгүй болгодог юм. Үүгээр хэдий хэр хэмжээний компьютерыг нэрвэснийг тооцоолох боломжгүй ч 6000 машиныг устгасан юм. Тэрээр 3 жилийн ял, олон нийтийн сервисийн 400 цагийн тэнсэн, 10,500 долларын төлбөр төлсөн юм.

5. Stephen Wozniak
Woz утсаар удаан ярьсан тохиолдолд автоматаар унтрах цэнхэр хайрцган механизмыг утасны сүлжээнд суулгасан юм.
4. David Smith and Tsutomu Shimomura
David Smith майл хэлбэрээр тархдаг дэлхийн эргэн тойрондох маш олон компьютерийг сөнөөсөн Melissa хэмээн и-майл вирусыг зохион бүтээснээрээ алдартай. Интернэтэд бараг 63,000 вирус тархсан бөгөөд 65 тэрбум долларын хохирол учруулсан юм. Гэхдээ Смит зөвхөн ганцыг явуулсныхаа төлөө Америкийн нэгдсэн улсын холбооны шоронд хоригдсон юм.


Shimomura Kevin Mitnick-д хакердуулсан. Shimomura өөртөө хууль бус зарим дайралтыг хийсэн бөгөөд эцэстээ Mitnick-руу дайрах алхамыг хийсэн.
3. Vladimir Levin


Levin Citibank-н Герман, Израйл, Америкийн нэгдсэн улс, Нидерланд, Финланд гээд л гадны орнуудад байдаг гүйлгээ мөнгөн шилжүүлгээ сүлжээгээр утсаар хийдэг хэд хэдэн томоохон үйлчлүүлэгчдийн дансруу нэвтэрсэнюм. Өөрийгөө ArkanoiD хэмээн нэрлэсэн тэрээр ямар нэгэн эрдэмтэн байгаагүй бөгөөд Citibank-н машин руу хэрхэн нэвтрэхээ мэддэг жирийн нэгэн системийн удирдагч байсан юм.
2. Onel A. de Guzman

Тэр бол эдгээр хакерууд дундаас хамгийн шилдэг нь. Учир нь түүнийг одоо хаана байгааг хэнч мэдэхгүй. Түүнийг нэрээр нь хайхад 10 жилийн өмнө зохиосон вирусных нь тухай л гарч ирдэг бөгөөд өөр бусад ямар ч мэдээлэл байдаггүй. Onel "ILOVEYOU гэх гарчигтай майл вирусыг Ази, Европ, Америкийн нэгдсэн улсуудаар майлаар тараасан юм. Вэб-н серберт аюул учруулаад байсан учраас IT инженерүүд нь тэр үедээ майл системээ унтрааж байжээ.
1. Gary McKinnon

40 настай Gary McKinnon бол , Зэвсэгт хүчин, Нисэх хүчин, Тэнгисийн цэргийг флот, Наса-гийн систем байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын засгийн газрын компьютерийн сүлжээг хакердсан юм. Америкийн нэгдсэн улс McKinnon-с болж 97 компьютер $700,000 доллар/400,000 фунт, 588,000 евро/-н хохирол амссан юм.
Цааш »

Цэс : Мэдээлэл

Хакер гэж хэн бэ?

DCM CoZ

Хакер гэж хэн бэ?
        Хакерууд бол компьютерийн систем дэх алдаа, нууцлалийг  сонирхон  судалдаг  хүмүүс  юм. Түүнийг  илүү  сайжруулж  хамгаалах  арга  замыг  үргэлж  эрэлхийлэх  дуртай  байдаг.  Хакерууд Интернэтийг  өргөжүүлж, UNİX  үйлдлийн  системийг  одоо  бидний  хэрэглэж  байгаа  хүртэл  хөгжүүлсэн  юм.
Нөгөө  талаар  вэбд  (системд )  зөвшөөрөлгүй  нэвтрэхийг  хакердах  гэж  ойлгож  болно.  Олон хүмүүс  Хакеруудыг  сайн  хүмүүс  Кракеруудыг  муу  хүмүүс  гэж  ойлгодог  нь  ташаа  ойлголт  юм. Хакерууд  заримдаа  кракеруудаасаа  ч  илүү  муу  зүйлийг  хийх  нь  элбэг  байдаг.  Яагаад  гэвэл  мэдлэгийн  хувьд  Хакерууд  нь  хэзээд  Кракеруудаас  илүү  бөгөөд  хэрэв  нэгэнт  л  илүү  мэдлэгтэй  юм  чинь  тэр  мэдлэгээ  муу  зүйлд  зарвал  яахыг  та  ойлгож  байгаа  байх.  Харин  Кракерууд  бол  хэзээд  муу  хүмүүс  байдаг  гэж  ойлгоход  нэг  их  буруудахгүй  ээ.
       Linux пингвиний зурагтай эмблемтэй байдаг бол, FreeBSD  чөтгөрийн зураг бүхий эмблемтэй байдаг. Тэгвэл Хакеруудад эмблем бий юу?
Энэ эмблемийг  2003 оны 10 сараас хэрэглэж эхэлсэн. Энд тэнд доорх дүрсүүдийг тавьсан байвал, та Хакеруудын эмблем гэж ойлгох хэрэгтэй болох нь. Харин хэн нэгний компьютерийг Хакердчихаад доорх эмблемийг тавихыг хориглодог. Кракеруудад зориулаагүй гэсэн үг л дээ. Хэрэв энэ эмблемийг ашиглах бол дараах сайтаас шууд аваад хэрэглэж болно. http://www.catb.org/hacker-emblem/glider.png
Энгийн текст хэлбэрээр бичих тохиолдолд доорх байдлуудаар бичдэг.
1_|0|_|            [ ][*][ ]                  [ ][0][ ]                          0  1  0
1_1_|0|           [ ][ ][*]                  [ ][ ][0]                          0   0  1
 |0|0|0|            [*][*][*]                  [0][0][0]                       1   1   1


Хакерыг  яаж таних вэ? Хамгийн сайн Хакер хэн бэ?
Миний бодлоор хамгийн "Сайн" Системийн Админ бол Хамгийн "Сайн" Хакер. Яагаад гэвэл Системийн Админууд өөрсдийн хийсэн юмаа хакердуулахгүйн тулд өөрөө өөрийнхөө системийн алдааг хайдаг. Тэгсээр байгаад "Сайн" хакер болчихдог. Гэхдээ бусад хүмүүс "Сайн" Хакер гэж ярьдаггүй бөгөөд "Elite Наскеr" гэж нэрлэж заншжээ.
"Хүн эхлээд эвдэж сурдаг, дараа нь засаж сурдаг" гэсэн нэг үг байдаг. Вэбийг хакердах гэж байгаа хүн довтолгооны ганц л арга мэддэг байхад хангалттай бол харин вэбээ хакердуулахаас хамгаалж байгаа хүн бүх аргыг мэддэг байх хэрэгтэй байдаг. Иймээс "Сайн" Системийн Администратор болоход хэр их хөдөлмөр орох нь харагдаж байгаа байх.

Хакеруудын ангилал
Хакеруудыг дотор нь Цагаан Хакер (White hacker), Саарал Хакер(Grеу hacker), Хар Хакер (Вlаск hacker) гэж 3 ангилдаг.
Цагаан Хакер: Сайн санаат хакер гэж ойлгож болно. Хэрэв Цагаан Хакер вэбээс (системээс) ямар нэг алдаа буюу нүх олбол энэ тухайгаа тухайн вэбийн Админд нь мэдэгдэж засуулах буюу өөрөө засах аргыг нь хэлж өгдөг. Цагаан Хакерууд нь Хар Хакеруудтай яг адилхан програм хэрэглэх боловч тэд файлыг устгах, ямар нэг мэдээлэл хулгайлах зорилгоор ашигладаггүй.
Хар Хакер: Нэрнээс нь хараад л та шууд ойлгож байгаа байх. Товчхондоо бол Цагаан Хакерын яг эсрэг нь. Хүний юманд нэвтэрч ороод устгаж, зугаагаа гаргаж явдаг хүмүүс.
Саарал Хакер: Дээрх хоёроос аль алиных нь шинж чанарыг агуулсан хүмүүс. Хааяа устгаад л хааяа засаад л. Ихэнх Хакерууд энэ төрөлд ордог.
Newbie:  Хэрэв та дөнгөж шинээр сурч эхэлж байгаа бол танд энэ нэрийг өгөх нь дээ.
Дээр нь бас нэг Хакерын төрөл байдаг нь  Script Kiddies буюу Script Weenies юм. Эдгээр нь хакердах талаар ямар ч мэдлэггүй байж болох бөгөөд Хакеруудын хийсэн бэлэн програмуудыг (Tools) ашиглаад өөрөө ч мэдэлгүй хакердчих тохиолдол байдаг.
Хакерын мэдлэг
         Хакер болохоор сурч эхлэхэд насны хязгаар гэж байхгүй бөгөөд таны авьяас, хөдөлмөр хоёроос чинь гол нь шалтгаална.
Маш олон төрлийн програмууд (Tools) байдаг бөгөөд эдгээрийг анх системийнхээ алдааг хянах зорилготой бүтээдэг ба аливаа юмыг сайн муугийн алинаар нь ч ашиглаж болдгийн тод жишээ юм.
Гэхдээ бусад хүний бичсэн бэлэн програм ашиглаж байгаа хүн тэр програмыг бичсэн хүнээс ямагт нэг болон нэлээд алхмын хойно явдаг гэдгийг санах хэрэгтэй.

Хакер болохын тулд дараах зүйлсийг зайлшгүй мэддэг байх ёстой.
1.         Хэрэв ямар нэг програмчлалын хэл мэдэхгүй бол Руthon хэлнээс эхлэх хэрэгтэй. Дараагийн сурах хэл бол С болон С++ хэл, Руthon хэлнээс илүү чадварлаг бөгөөд сурахад ч гайгүй. Энэ бол зөвхөн үндсэн шалгуур бөгөөд хэрэв сайн хакер болъё гэвэл програмчлалын олон хэл мэддэг байх хэрэгтэй. С доод түвшний учраас цаанаа яг юу хийгээд байгаа нь харагддаг. Харин Java дээр цаанаа юу болоод байгаа нь ч мэдэгддэггүй. Нөөцөлсөн зайгаа хүртэл устгасан үгүй нь мэдэгддэггүй хэл шүү дээ. Гэхдээ програм бичихэд илүү хурдан учраас сурахад илүүдэхгүй. С/С++ хэлийг сайн мэддэг хүнд бол эдгээр хэлнүүдийг сурахад хэд хоногийн л ажил болох байх. Мөн Хакеруудын сурах нэг хэл бол LISР програмчлалын хэл юм.
2.         UNİХ үйлдлийн системийн үндэс. Ер нь бол Windows, Linuх  хоёрыг нэг зэрэг компьютер дээрээ суулгаад суралцаад бай. Мөн Ыпих хэрэглэгчдийн холбоо энэ тэрд элсвэл бүр ч зүгээр.
3.         Бас нэг сурах ёстой хэл байгаа, гэхдээ програмчлалын хэл биш шүү. Олон улсын хэл English. Гэхдээ Орос юмуу Герман хэлний аль нэгийг мэддэг байхад зүгээр. Эдгээр хэл дээр Хакерын тухай ном, форумууд зөндөө байгаа.
4.         ТСР/IР яаж ажилдгийг мэддэг байх зайлшгүй шаардлагатай.
5.         Интернэтийн үндэс, түүн дээрх янз бүрийн үйлчилгээнүүд. (DSN, FTP, HTTP, SSH, Telnet гэх мэт)
6.         Хамгаалалтын талаарх бага зэрэг мэдлэг. (Firewall, Рroxies, Рacetfiltr гэх мэт)
7.         Хамгийн сүүлчийн хэрэгтэй зүйл бол Хакерын сэтгэхүй.

NEMOX БАГ..
Хакер гэдэг нэр томьёо нь анх компьютертай ямар ч хамааралгүй хүмүүсийг хэлдэг байв. “Хак” гэдэг нь англи хэлэнд сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг бөгөөд хакер гэдэг нь эрт үед модоор урлагийн хосгүй үнэт бүтээл туурвидаг уран гарт мужаануудыг хэлдэг байжээ. Жараад оны үед Массачусетийн Технологийн Их сургуулийн дэргэдэх төмөр замын загварын клубд хуучны телефон хэрэгслүүд хандиваар очсон байна. Үүнийг ашиглан тус клубийнхэн замын зангилаануудыг утасны дугаар залган хянах системийг бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийн хэрэглээгээ “хакинг” гэж нэрлэж өөрсдийгөө хакерууд гэж нэрлэсэн. Ер нь заавал компьютерийн програм ч биш харин ямар нэгэн зүйлийг маш сайн хүний анхаарал татаж чадахуйц хийж бүтээснийг хакинг гэдэг байжээ. Одоо үед хакер гэдэг нэр нь мэдээллийн хулгайч, дээрэмчин, үймүүлэгч, вирус зохиогч, системийн програмист гээд бүх зүйлийг хамрах болсон. Энэ нь хуучны хакеруудад таагүй сэтгэгдэл төрүүлж тэд зарим нэг ялгааг гаргахын тулд крекер гэдэг нэрийг хэрэглэхийг сэтгүүлчдэд санал болгосон ч төдийлөн нийтэд түгээмэл болоогүй билээ. Крекер бол ямар нэг ашиг сонирхлын дагуу хуулиар хамгаалагдсан програм хангамжийн хамгаалалтыг эвдэлдэг програмист юм. Иймээс хакинг гэдэг ойлголтыг зөвшөөрөлгүйгээр компьютерийн системд нэвтрэх хэмээн ерөнхий ойлголтоор ашиглаж байна.
Дотоод Хакер
Дотоодоос ирэх дайралт бол хамгийн түгээмэл бөгөөд санхүүгийн хувьд алдагдал их хүлээдэг. Дайралтын зорилго нь өшөө авалт, ашиг олох болон хувийн шалтгаануудтай байдаг. Байгууллагаас халагдсан хөөгдсөн ажилчид нь энгийн хэрэглэгчээс системийн програмист хүртэл байж болох тул тэд системийн талаарх өөрсдийн мэдлэгийг ашиглан санхүүгийн гэхээсээ илүүтэй хор хөнөөл бүхий зүйл учруулахыг хүсдэг. Ж/нь: Патрик МакКен өөрийн ажлын серверт интернэтээр нэвтрэн орж 675 компьютерийн файлыг устгаж, санхүүгийн мэдээг өөрчилж корпорацийн албан ёсны борлуулагч, үйлчлүүлэгчдэд ташаа мэдээллийг цахим шуудангаар илгээсэн. Түүнд зургаан сар холбооны шоронд хорих ял оноож, хохирол болох $13614 долларыг төлөхийг тушаасан байна.
Байгууллагад гэрээгээр болон зөвлөхөөр ажилладаг хүмүүс мөн л дайралтыг хийдэг. Дэн Келлэрийн техникийн сервис компанийн гэрээт багш Абарбанел өөрийн хөлсөө нэмүүлэхийг хүсээд татгалзсан хариу сонсжээ. Үүнийхээ хариуд тэрээр байгууллагын сүлжээнд нэвтрэхээр оролдож байгууллагын цахим шууданг хэдэн зуун захиагаар бөмбөгджээ. Мөн Дэн Келлэр -ийн цахим шуудангийн хаягийг төрөл бүрийн захидлын жагсаалтад бүртгүүлж шаардлагагүй мэдээллээр түүнийг дарж, Дэн Келлэрийг өрөнд орсон мэтээр захиа цацжээ. Энэхүү дотоод хакер гэдэг нь газарзүйн байрлалын хувьд гадна дотно гэж ангилсан хэрэг бус харин байгууллагад хамаарах дотрын хүн гэдэг ойлголтоор авч үзсэн хэрэг юм.
Гадаад хакер
Компьютерийн сүлжээ хурдацтайгаар өсөж байгууллагууд интернэтэд холбогдож байгаа энэ үед үүнтэй холбогдон голдуу өсвөр насны хүүхдүүд хакинг хийж байна. Гэхдээ энэ хакерууд ихэвчлэн танин мэдэхүйн зорилготой байдгаас бус санхүүгийн зорилго агуулах нь ховор байдаг. Харин мэргэжлийн хакерууд бол алхам бүрдээ мэдээлэл цуглуулахыг зорьдог. Бусад хүн тэр хүнд мэдээлэл өгч байх чадварыг эзэмшсэн хүмүүс байдаг. Уг хүмүүсийн нэлээд хувийг засгийн газар тусгай байгууллагад ажиллаж байсан хүмүүс эзэлдэг бөгөөд зарим тохиолдолд зохион байгуулалттай болж нэгдсэн байдаг. Хакердсан шалтгаан нь янз бүр байдаг. Ойлгомжтой байх үүднээс эдгээр шалтгаануудыг бодит жишээн дээр авч үзье.
Танин мэдэхүйн зорилгоор
Хорин найман настай компьютерийн мэргэжилтэн баруун америкийн 2585 компьютерийг 350 жилийн настай шинэ анхны тоо олох зорилгод ашигласан байдаг. Гэм хоргүй тоглоом хийх зорилгоор хакердахаас гадна тус сүлжээний администраторт сүлжээнд алдаа цоорхой байгааг анхааруулж өгдөг. Оклахама мужийн залуу Өдрийн сонины вэб хуудсаар дамжуулан санамсаргүйгээр хамгаалагдсан компьютерт нэвтэрч мэдээлэл авсан хэрэгт буруутгагджээ. FrontPage болон браузер ашиглан тэрээр нууц үг бүхий файл мэдээллийг олж авчээ. Тэрээр энэ тухайгаа тус сонины редакторт хэлж энэ бүх явц санамсаргүй тохиолдол хэмээсэн ч хуулийн дагуу буруутгагдсан тохиолдол бий.
Хувийн шалтгааны улмаас
Халагдаж гоморхсон ажилтны нэг болох Брэт МакДанэл DOS дайралт ашиглан Tornado De¬velopment -н системийг бүхэлд нь унтрааж 3 долоо хоногт 5 удаа системд нэвтэрч 11000 гаруй хэрэглэгчдийг спамаар булж $325000 -ийн хохирол учруулжээ.
Цааш »

Цэс : Хичээл

Хак хичээлүүд

DCM CoZ


Хамгийн энгийн хэдэн хак хичээлүүд. Хак төрөлийн хичээл бүхий текс документ файлуудыг хүргэж байна уг хичээлд жишээ нь webcam хакдах ,интернэт хурд нэмэх ,хугацаа дуусаж байгаа программыг хугацаагүй болгох, Mozilla Firefox хурдлуулах,Yahoo, Gmail, AOL, болон MSN бүртгэлд нэвтрэх гэх мэт нийт 83 ширхэг хүнд хэрэгтэй хичээл байгаа за тагээд татаж аваад хэрэгтэй зүйлд ашиглаарай. Хэмжээ 5 мб Хэл англи гэхдээ маш ойлгомжтой





gogo
depositfiles
aiax share-аас татах
hotfile
Цааш »

« Newer Posts Home
Subscribe to: Comments (Atom)

. .

.                                              .

Баннер солилцоо

Create your own banner at mybannermaker.com!
Мэндчилж байна

Архив

  • 01/10 - 01/17 (6)

Категори

  • Гар утас MAC.IOS
  • Гар утас АНДРОЙД
  • Компьютер
  • Мэдээлэл
  • Хичээл
Recent Posts Widget
 

Монголын Secret болон B.A.P-гын хамтарсан фэн блог

  • Home
  • Awards болон шагналууд
    • Дууны үгс
  • B.A.P танилцуулга
    • Bang Young Guk танилцуулга
    • Daehyun танилцуулга
    • Himchan танилцуулга
    • Jongup танилцуулга
    • Youngjae танилцуулга
    • Zelo танилцуулга
  • Блогын тухай
    • Бидний тухай
    • Санал хүсэлт шүүмжлэл
  • Монгол орчуулгатай дуунууд!
    • B.A.P Монгол орчуулгатай дуунууд!
    • Secret Монгол орчуулгатай дуунууд!
  • Хамтлагын тухай ярилцая
  • Secret танилцуулга
    • Hyosung танилцуулга
    • Jieun танилцуулга
    • Sunhwa танилцуулга
    • Zinger танилцуулга

Холбоосууд

  • Хакер.Ру
  • Хак дис сайт
  • Хакеруудын академи
  • Валютийн ханш

Anon Ghost

Anon Ghost
DCM COZ © 2016 | Загварын эх хувийг Админ АНоНGhost for Hacked check and DCM COZ™